“Монгол тэмүүлэл” сургууль 382 сурагч, 73 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсад анх удаа Кембрижийн багшийн хөгжлийн “Багшлахуй ба суралцахуй” хөтөлбөрийг бүх түвшинд буюу Модуль 1, 2, 3-ийг цогцоор нь хэрэгжүүлж байна.
Кембрижийн олон улсын боловсролын IGCSE түвшинд 18, AS түвшинд 16, А түвшинд 14 хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж олон улсын чанартай боловсролыг дипломын түвшинд хэрэгжүүлэх зорилгоо ханган ажиллаж байгаа юм.
Мөн төгсөх ангийн нийт 95 сурагчаас 51 сурагч элсэлтийн шалгалтад дүйцүүлэх болон биеэр өгөх байдлаар шалгагдаж сургуулийн хэмжээст онооны дундаж 712 оноотой үнэлэгджээ.




