МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ, БАЙГАЛИЙН УХААНЫ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 157 ДУГААР СУРГУУЛЬД БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЛАА.
2023 онд БШУ-ны сайдын А/456 тоот тушаалаар “Ерөнхий боловсролын төрөлжсөн ахлах сургуулийн туршилтыг” сонгогдсон дөрвөн сургуульд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургууль юм.
2024-2025 оны хичээлийн жилээс эхлэх Математик, Байгалийн ухааны төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Одоо Математик, Хими, Биологи, Физик гэсэн 4 чиглэлээр төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус сургууль 230 сурагч, 41 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.



