Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр, шинжээчийн эрх олгох гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2026.07.07/ боллоо.
Магадлан итгэмжлэгдсэн Дээд боловсролын сургалтын байгууллага 2, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага 3, Мэргэжлийн болон техникийн боловсролд хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн эрх 35, дээд боловсролын сургалтын хөтөлбөр 36, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр 29, нийт 105 гэрчилгээг гардууллаа.




























