“МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

A- A A+
“МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Боловсролын яам Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албатай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын Ажлын алба, Боловсролын яам, харьяа байгууллагуудын төлөөлөл болон боловсролын салбарын мэргэжлийн холбоодын 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого юм.

Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмын зорилго, үндсэн зохицуулалт, бүртгэх үйл ажиллагааны үе шат, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэлийн шаардлага, хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, журмын хэрэгжилтэд үүсэх хүндрэл болон мэргэжлийн холбоонууд санал, хүсэлтээ илэрхийлж, харилцан санал солилцлоо.