БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

АСУУДАЛ:

2050 он хүртэлх цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн тооны өсөлтийн урьдчилсан таамаглалаас харахад хүүхдийн тооны хамгийн оргил үе 2028-2030 онд тохиохоор байна.

Сургууль, цэцэрлэгийн барилгыг барих хугацаа дунджаар 3-5 орчим жил байдаг гэж үзвэл энэ оргил үеийг давах бэлтгэлийг одооноос хангах хэрэгцээ үүсээд байна.

ШИЙДЭЛ:

Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулж, ачаалал өндөртэй байршлуудад (3 ээлжээр хичээлллэж буй) баригдаж буй сургуулийн барилга, байгууламжийг 2026-2027 оны хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах, 2026 оны батлагдсан төсөвт холбогдох хууль, журмын дагуу зохицуулалт хийх замаар барилга угсралтын ажлуудыг эрчимжүүлэх, зарим төсөл, арга хэмжээг хэрэгцээ шаардлагыг нь харгалзан царцаах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авна.

Үр дүн:
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах шийдлийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөв, төсөл хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ.

 

АСУУДАЛ: 

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар 107,9 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.0 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15,6 мянга нь 0-19 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 1,589, ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 2,252 хүүхэд байна.

ШИЙДЭЛ:

Засгийн газрын 2026 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний цогц хөгжлийг дэмжих, боловсролд тэгш хамруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” танилцуулж, 17 дугаар тэмдэглэл гарлаа.

 

АСУУДАЛ: 

“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд туссан “Хоолны зардлыг шим тэжээлийн хэмжээг бүрэн хангахуйц хэмжээнд нэмэгдүүлж, бүх суралцагчдад тэгш, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх” арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй.

2025-2026 оны хичээлийн жилд зөвхөн I-V ангийн 378,408 суралцагч үдийн хоолны хүүхэд хамрагдаж байна.

ШИЙДЭЛ:

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэх Улсын Их Хурлын “Засгийн газарт чиглэл өгөх тухай” шийдвэр 2026 оны 05 дугаар сарын 29-нд гарлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүж, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болов.

 

АСУУДАЛ:

“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд туссан “Хоолны зардлыг шим тэжээлийн хэмжээг бүрэн хангахуйц хэмжээнд нэмэгдүүлж, бүх суралцагчдад тэгш, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх” арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй.
2025-2026 оны хичээлийн жилд зөвхөн I-V ангийн 378,408 суралцагч үдийн хоолны хүүхэд хамрагдаж байна.

ШИЙДЭЛ:

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэх Улсын Их Хурлын “Засгийн газарт чиглэл өгөх тухай” шийдвэр 2026 оны 05 дугаар сарын 29-нд гарлаа.

 

АСУУДАЛ:

Оюутны цагийн ажил, дадлага, анхны ажлын гарааг дэмжих, хамгаалах чиглэлээр салбар хоорондын уялдаа сул, оюутан залууст тулгамдаж буй асуудлын судалгаа хомс, дэмжлэгий хангалтгүй .
 

ШИЙДЭЛ:

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгын дор "Оюутны өдөр (Student Day)-2026" үйл ажиллагааг зохион байгуулж, оюутан залууст тулгамдаж буй асуудлыг судлан, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тэмдэглэл гарлаа.

Оюутны цагийн ажил, дадлага, анхны ажлын гарааг дэмжих, хамгаалах чиглэлээр салбар хоорондын ажлын хэсэг байгуулах, E-Mongolia, E-Student системд “E-Student E Work” цэс хөгжүүлэх, оюутан, залуусын анхны ажлын гараанд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, сонголттой төлөлт, эсвэл шаталсан зохицуулалтын нөлөөллийн үнэлгээ хийж, эрх зүйн орчныг сайжруулах. 

 

АСУУДАЛ:

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэгдэж, мэргэжлийн сургалтын чиг үүрэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Боловсролын яаманд шилжиж ирсэнтэй холбоотойгоор мэргэжлийн сургалтад суралцаж төгссөн иргэнд Чадамжийн гэрчилгээ олгох явц удааширч, хүлээлт үүссэн.

ШИЙДЭЛ:

Чадамжийн гэрчилгээг www.e-mongolia.mn системээр олгох үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

 

АСУУДАЛ:

Хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэх, хүүхдэд зориулсан ном бүтээлийн чанарыг сайжруулах, хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох хэрэгцээ тулгарсан.

ШИЙДЭЛ:

Монголын Зохиолчдын Эвлэлтэй хүүхдийн нас, сэтгэхүйд нийцсэн чанартай уран зохиолын бүтээлийг дэмжих, хүүхдэд зориулсан ном бүтээлийн агуулга, хэл найруулга, хүмүүжлийн ач холбогдлыг сайжруулах, хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн чанарыг сайжруулах, монгол хэлний зөв хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн унших соёл, эх хэл, үндэсний өв соёлыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.