Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын сайд Чой Кё Жин АШУҮИС-д зочиллоо

A- A A+
Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын сайд Чой Кё Жин АШУҮИС-д зочиллоо

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын сайд Чой Кё Жин нар АШУҮИС-д зочиллоо.

Уулзалтаар:

  • Шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан мэдлэг, оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, өндөр сандарттай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлийн эргэлтэнд оруулж төр, их дээд сургууль, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй үйлдвэрлэгч улс болох БНСУ-ын туршлагаас суралцах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Монгол улсын Эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын их, дээд сургуулиудад бэлтгэх, төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтанд хамруулах
  • Уламжлалт анагаах ухаан, биотехнологид суурилсан шинжлэх ухаан технологийн паркыг байгуулах
  • Уламжлалт эмийн үйлдвэрлэлийн технологи, чанар, аюулгүй байдлын лаборатори байгуулахад хамтран ажиллах
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагуудыг олон улсын жишигт нийцүүлэх, хяналт үнэлгээ хийх лавлагаа лабораторийг байгуулах, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг үйл ажиллагаан дээр хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.