“Боловсролын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

A- A A+
“Боловсролын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хооронд “Боловсролын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин нар өнөөдөр /2026 оны 7 дугаар сарын 9/ гарын үсэг зурлаа.

  • Энэхүү санамж бичиг нь хоёр улсын боловсролын салбар дахь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага солилцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
  • Шинэ санамж бичгийн хүрээнд талууд суралцагч, багш, сургагч багш, судлаач болон боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан боловсролын болон судалгааны хөтөлбөр хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллах, мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
  • Түүнчлэн хиймэл оюун, цахим боловсрол, боловсролын технологийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, үйлдвэрлэл-боловсролын хамтын ажиллагаа, дадлага, дагалдан сургалтыг хөгжүүлэх, сургуулийн хоолны үйлчилгээ, шим тэжээлийн хөтөлбөрийг сайжруулах, монгол, солонгос хэлний сургалтыг хоёр улсад харилцан дэмжих зэрэг чиглэлүүд тусгагдсан нь онцлог юм.