Унгар Улсын Засгийн газрын "Stipendium Hungaricum" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад зориулсан арга хэмжээ МУИС-ийн дугуй танхимд боллоо

A- A A+
Унгар Улсын Засгийн газрын

10 гаруй жилийн турш хэрэгжиж буй энэхүү тэтгэлгийн хүрээнд өнөөдрийг хүртэл нийт 2,000 гаруй монгол оюутан хамрагдсан бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 105 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байна.

Монгол, Унгар хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа арвин түүхтэй. Унгарт суралцсан Монгол төгсөгчид өнөөдөр төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг олон салбарт манлайлан ажиллаж байна.

Арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцож, оюутнуудыг мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ эх орноо төлөөлж буй элч гэдгээ ухамсарлахыг сануулж, эзэмшсэн шинэ технологи, туршлагаа эх орондоо нутагшуулахыг уриаллаа.