Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Дэлхийн залуу манлайлагчид” нийгэмлэгийн төлөөлөгчид болох
● “iamtheCODE” сангийн үүсгэн байгуулагч Lady Mariéme Jamme,
● “CT Corp” компанийн гүйцэтгэх захирал Hyun-gu Cho болон
● “Food4Education” байгууллагын үүсгэн байгуулагч Wawira Njiru нартай боловсролын салбарын дижитал шилжилт болон сургуулийн үдийн хоолны менежментийг сайжруулах чиглэлд санал солилцлоо.
Уулзалтаар “iamtheCODE” сангийн үүсгэн байгуулагч Lady Mariéme Jamme нь iamtheCODE” сургалтын платформыг ашиглах 600 мянган эрх Монгол Улсад олгох болсон тухайгаа дуулгав. Энэхүү платформоор дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авахаас гадна кодинг, зөөлөн чадваруудад суралцах боломжтойг дурдлаа.
Үүний зэрэгцээ БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулиудын 90 гаруй хувь нэвтрүүлсэн “CT Corp”-ийн систем нь сурагчдын хиймэл оюуны ашиглалтад хяналт тавьж, сургалтын үйл явцыг зөв чиглүүлэх боломжийг олгодог платформоо танилцуулав.
Сургуулийн үдийн хоолны менежментийг сайжруулах чиглэлээр “Food4Education” байгууллагын туршлагад тулгуурлан, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад олгодог үдийн хоолны зардлын үр ашгийг дээшлүүлэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
iamtheCODE - https://www.iamthecode.org/
Cognity AI - https://www.cognity.it/



Food4Education - https://food4education.org/