Сургуулийн өмнөх нас бол хүүхдийн хэл яриа, авиан дуудлага эрчимтэй хөгждөг үе юм. Энэ үед илэрсэн авиан дуудлагын алдааг эрт илрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх арга хэмжээг авах нь хүүхдийн цаашдын суралцах чадвар, харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой.
Тиймээс сургуулийн өмнөх боловсролын багш нарт хүүхдийн авиан дуудлагын хөгжлийг дэмжих, авиан зөв дуудлагын хөгжүүлэх сургалтын арга зүйг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтад нийслэлийн цэцэрлэгийн 100 багшийг хамруулж байна.
Хүүхэдтэй өдөр бүр ажилладаг цэцэрлэгийн багш нар авиан дуудлагын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадвал олон хүүхдэд эрт үеийн үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
