Боловсролын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка болон Дархан-Уул аймаг хооронд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжинэ.
Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх Хамтран ажиллах санамж бичигт Боловсролын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Жайкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ удаагийн төсөл нь:
- Сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалт
- Хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлт
- Хяналт үнэлгээ мониторинг бүхий цогц загвар бий болгох, цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээг бий болгох зорилготой.
Төслийг Дархан-Уул аймагт ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 2029 он дуустал үргэлжилнэ.







