Боловсролын салбарын аудитын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт-хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Боловсролын салбарын аудитын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт-хэлэлцүүлэг боллоо

Боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээний 1865 байгууллагаас 1144 байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт гарсан байна. Санал, дүгнэлт гаргасан 1144 байгууллагаас 1060 байгууллагын санхүүгийн тайланд Өөрчлөлтгүй дүгнэлт, 80 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт, 3 байгууллагын санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан байна.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын салбарын нийт 260сая орчим төгрөгийн 248 хугацаа хэтэрсэн аудитын шийдвэрийн үлдэгдэлтэй байна. Эдгээр хугацаа хэтэрсэн нийтлэг шалтгаан нь:

1.​Хууль хяналтын байгууллагатай холбоотой

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

- хэргийг хэрэгсэхгүй болгосон

2.​Хариуцан хэрэгжүүлэх субъекттэй холбоотой

-​Хариуцах эрх бүхий этгээдийн албан тушаал өөрчлөгдсөн

-​Удирдах эрх бүхий этгээд солигдсон

-​Хариуцах байгууллага татан буугдсан

3.​Цаашид хэрэгжилтийг хангуулах боломжтой

-​Төлбөрийн актыг барагдуулах төлөвлөгөө, хуваарь гаргаж батлуулсан

-​Хугацаатай үүрэг, амлалт авсан

4.​Бусад

-​Ирүүлээгүй

-​Тодорхойгүй буюу хариу өгдөггүй

-​Үлдэгдэлтэй буюу төлбөрийн акт төлөгдөж байгаа гэсэн дүгнэлтийг үндэсний аудитын газраас гаргасан байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцож боловсролын салбарын удирдах шатны албан хаагчид болон бусад хариуцсан албан хаагчид хийсэн ажил, зарцуулсан мөнгөө зөв, зохих шатны дагуу тайлагнаж чадаагүйгээс зөрчилд бүртгэгдэж байгаа тохиолдол байгаа учир эдгээр албан хаагчид ёс журмын дагуу, цаг хугацаанд нь хийсэн ажлаа үнэн зөв тайлагнаж хэвших нь аудитын зөрчлийг буулгах хамгийн гол тулгуур гэдгийг онцолж байна.

Мөн цаашид хамтран ажиллах асуудлаа хэлэлцэж, явцыг сар тутам хянах, аудитын шийдвэрийг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, давтан зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмжүүд гарлаа.

Хэлэлцүүлэгт танхимаар болон онлайнаар боловсролын салбарын 900 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл авсан байна.