Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2028 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцууллаа. 2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулна. Алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэнэ.
2-5 насны нийт хүүхдийн 98 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
• Багшийн дутагдал арилж, ажлын ачаалал 30 хувиар буурна.
• Хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжлийн түвшинд ахиц гарч, хоцрогдол буурна.
• Ногоон, эрүүл, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг цэцэрлэгийн шаардлага хангасан цэцэрлэгүүдтэй болно.
Бүх хүүхэд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж, эрүүл мэндийн индексийн түвшинд ахиц гарна.Мөн нэгдүгээр ангийн эхний дөрвөн долоо хоногт сурагч шинэ орчинд аажмаар дасан зохицох, өөртөө итгэлтэйгээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх харилцан уялдаатай цогц үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлнэ.Судалгааны үндэслэлтэйгээр гэрийн даалгаврыг 10 минутын дүрэмд тохируулах буюу хүүхдийн гэрийн даалгаврын ачааллыг бууруулна.Мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын тоог 40 хувь нэмэгдүүлэх зорилт тавих, жишиг хөтөлбөрийн 80%-ийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлж, ногоон ур чадвар олгоход онцгойлон анхаарна.Мөн уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны төлөөлөл оролцлоо.Иргэд, олон нийтэд боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа Амин ус, Pearson, Mozaik, Eduten, Chromebook, сурагчийн өдөр тутамд хэрэглэх өдрийн хоол зэргийг бодитоор байршуулан танилцууллаа.













