Нийслэлийн боловсролын газар болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн албан хаагчид шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, нэгдүгээр ангийн элсэлт, сургалтын байгууллагын орчин нөхцөл, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж ажилладаг.Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн уулзалтад нийслэлийн боловсролын газрын болон дүүргийн боловсролын хэлтсүүдийн 140 гаруй албан хаагчид оролцлоо.
Уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Боловсролын газрын 95 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлж, албан хаагчдад боловсролын 6 шинэчлэлээ танилцууллаа. Мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулсан юм. Тус уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлэхэд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, туршлагаа солилцохын сацуу, сургалтын шинэ арга зүй, дижитал шилжилт, инновацын шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцсон юм.










