Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, сурагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Хотхоны бага сургууль" хөтөлбөрийг "Оюуны Ундраа" сургууль амжилттай нэвтрүүллээ.
Оюуны ундраа” сургууль энэ хичээлийн жил 4900 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үүнээс хотхоны бага сургуульдаа 500 хүүхдийг хамруулж байна.
Сургуулийн хойд талд баригдсан цэцэрлэгийн зориулалттай байрыг бага сургуулийн хэрэгцээнд зориулан тохижуулсан юм.
Тус сургууль байрлах Баянгол дүүргийн хувьд нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа, Эрдмийн өргөө, 73 дугаар сургууль харьяа хотхоны бага сургуультай боллоо.



