Монгол улсын анхны төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

A- A A+
Монгол улсын анхны төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хан-Уул дүүрэгт улсын сургуулийн хүрэлцээ бага, анги дүүргэлт их байдаг. Тэгвэл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах Эрдэм Нова сургууль Монгол улсын анхны төр хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хан-Уул дүүргийн 5 сургуулийн нийт 500 гаруй ахлах ангийн сурагчид уг сургуульд зорилгоо тодорхойлсон эсээ илгээж, математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар болсон байна. 

Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, цаашид мэргэшихийг хүсэж буй чиглэлд нь тулгуурлан академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломж бүрдүүлж байна. Мөн ерөнхий боловсролын ердийн сургуульд нийт 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг бол төрөлжсөн ахлах сургуульд хүүхэд өөрийн сонгосон чиглэлийн хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судална. Их сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангид нь судалж, их сургуульд элсэн суралцах үедээ шаардлагатай академик суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх боломжтой юм. Сурагч бүр дээр 7 хоногийн сургалтын төлөвлөгөө гарч, тухайн хүүхэд мэргэжлийнхээ дагуу анхан шатны оюутны программаар хичээлээ үзэх боломжууд бий болж байна.