“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

A- A A+
“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг инноваци, технологи болон бизнесийн түншлэлтэй холбох арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.

“Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг танилцуулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох зорилгоор “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл 2026” арга хэмжээг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь 2014 оноос хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд Монгол, Японы их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны үр дүн, технологи, инновацын шийдлүүдийг танилцуулах бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх боломжийг хэлэлцэхэд чиглэж байна.

Арга хэмжээнд Японы их, дээд сургуулийн судлаачид, судалгааны байгууллагын төлөөлөл болон 30 гаруй Японы бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцож, Монголын их сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй цаашдын хамтын ажиллагаа, технологи дамжуулалт, инновац болон бизнесийн түншлэлийн боломжийг хэлэлцэнэ.

Үндсэн 6 чиглэл

Биотехнологи

Шинэ ба дэвшилтэт материал

Байгаль орчин

Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч

Дижитал технологи

Хөдөө аж ахуй, хүнсний технологи

Арга хэмжээний хүрээнд

Монгол–Японы хамтарсан судалгааны үр дүнгийн танилцуулга;

Зургаан чиглэлийн салбар хуралдаан;

Судалгааны постер танилцуулга;

Шинэ технологи, бүтээгдэхүүн, прототипийн үзэсгэлэн;

Судалгаа, технологи, инновацын танилцуулга;

Их сургууль–судалгааны байгууллага–аж үйлдвэр–бизнесийн networking;

Технологи дамжуулалт, арилжаалалт болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх уулзалтууд зохион байгуулагдана.

Арга хэмжээний мэдээлэл

 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 17, Пүрэв гараг
Цаг: 09:00–17:00
 Байршил: МУИС-ийн Номын сангийн байр, Улаанбаатар хот
Хэл: Монгол, Англи, Япон
Оролцоо: Үнэгүй

Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeIMz5r2g1nCVqDCyo2mlijwd26cyCI7x_I1DwgELJnbY-SBg/viewform 

Их, дээд сургууль, судалгааны байгууллага, аж үйлдвэр, бизнесийн байгууллага, инженер, технологийн мэргэжилтнүүдийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Судалгаа → Инноваци → Технологи → Үйлдвэрлэл → Бизнесийн түншлэл.