Бүгд Найрамдах Беларусь Улсын 2027-2028 оны хичээлийн жилд суралцах монгол иргэдийг элсүүлэн суралцуулах бүртгэл байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Беларусь Улсын дээд боловсролын байгууллагад дараах гурван түвшингээр суралцах боломж нээгдэж байна:
|
Суралцах түвшин |
Квот |
Сургалтын хэл |
|---|---|---|
|
Бакалавр |
Нийт 3 |
Орос хэл (шаардлагатай бол 1 жилийн бэлтгэл сургалттай)
|
|
Магистр |
||
|
Мэргэжлийн боловсрол (коллеж) |
1. Тэтгэлэгт хамаарах зардал
● Сургалтын төлбөр;
● Сарын тэтгэмж;
● Суралцах хугацаанд боловсролын байгууллагын дотуур байр.
2. Тэтгэлэгт хамаарахгүй зардал
● Замын зардал;
● Хоол хүнс;
● Эрүүл мэндийн даатгал;
● Виза, түр оршин суух бүртгэлийн зардал.
3. Тавигдах шаардлага
● Монгол Улсын иргэн байх;
● Орос хэлний мэдлэгтэй байх (сургалт орос хэлээр явагдана.)
Орос хэлний мэдлэг хангалтгүй иргэдэд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын дээд боловсролын байгууллагад элсэлтийн бэлтгэл сургалт (орос хэл болон мэргэжлийн чиглэлийн хичээлүүд багтсан)-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын санхүүжилтээр суралцах боломжийг олгоно.
4. Хүсэлт өгөх журам
Сонгон шалгаруулалт нь хоёр шаттай явагдана:
● 1-р шат: Хүсэлт гаргагчид материалаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ.
● 2-р шат: Эцсийн сонгон шалгаруулалт Бүгд Найрамдах Беларусь Улсад явагдана.
5. Бүрдүүлэх баримт бичиг
● Суралцах тухай өргөдөл (тухайн мэргэжлийг сонгосон шалтгаанаа тусгасан);
● Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар;
● Боловсролын тухай баримт бичгийн хуулбар (одоо суралцаж буй бол бүх хичээлийн оноог харуулсан, боловсролын байгууллагын даргаар баталгаажуулсан гэрчилгээ);
● Орос ба/эсвэл беларусь хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар (байгаа тохиолдолд);
● Сонгосон мэргэжлээр сурах боломжтойг харуулсан эрүүл мэндийн байдлын эмнэлгийн баримт бичгийн хуулбар, ХДХВ-ийн халдваргүй байдлын гэрчилгээ;
● Суралцаж буй газраас авсан тодорхойлолт (одоо суралцаж буй тохиолдолд);
● Бусад баримт бичиг.
Анхаарах: Бүх бичгийг баримтыг орос хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
6. Материал хүлээн авах эцсийн хугацаа
2027 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл материалаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ.
7. Дэлгэрэнгүй мэдээлэл ба холбоо барих
● Албан ёсны цахим хуудас: www.studyinby.com (Study in Belarus)
● Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичгийг энд дарж үзнэ үү.
● Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны утас: +976 7577 0070, Цахим шуудан: mn.consul@mfa.gov.by
