Боловсролын яам боловсролын салбарт ААНОАТТХ-ийн 22.9-р заалтын хүрээнд оруулах хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламжид татварын хөнгөлөлт үзүүлэх нийтлэг шаардлагыг шинэчлэн боловсруулж байна.
Уг нийтлэг шаардлагын хүрээнд 2025 онд боловсролын салбарт хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламж үзүүлсэн 36 аж ахуйн нэгжийн нийт 9.3 тэрбум төгрөгийн дүн бүхий материал, холбогдох нотлох баримтыг баталгаажуулан Татварын ерөнхий газарт хүргүүлсэн болно.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, боловсролын байгууллага, төрийн бус байгууллага болон бусад оролцогч Та бүхнийг журмыг илүү ойлгомжтой, хэрэгжихүйц, бодит хэрэгцээнд нийцсэн болгоход санал, зөвлөмжөө ирүүлэхийг урьж байна.
Бид дараах чиглэлээр саналыг хүлээн авч байна.
• Журмын хэрэгжилтэд тулгарч буй асуудал
• Баримт бичиг, бүртгэл, тайлагналын шаардлага
• Татварын хөнгөлөлтийн шалгуурыг сайжруулах санал
• Хөрөнгө оруулалт, хандив, дэмжлэгийг илүү үр дүнтэй зохион байгуулах шийдэл
• Бусад санал
Боловсролын сайдын А/189 журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431345223362
Санал өгөх: https://forms.gle/E6XgS1he8gRcn7BKA
Санал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл
Таны санал бодлого, шийдвэрийг илүү үр дүнтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулна.
