Тогтвортой хөгжлийн төлөө нэг хүүхэд- нэг үйлдэл хөдөлгөөнд хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд өсвөр үе, залууст Тогтвортой хөгжлийн зорилго болон Дэлхийн иргэний боловсрол олгох, 17 зорилгыг өдөр тутмын бодит үйлдэл болгон хэвшүүлэх зорилготой цахим аян болон нэгдсэн өдөрлөг арга хэмжээ болно.
ХУГАЦАА: 2026 оны 10 сарын 14 – 10 сарын 23
Нэгдсэн өдөрлөг арга хэмжээ:
2026 оны 10 сарын 24 (11:30 – 16:00)
Байршил: Улаанбаатар хот, Тусгаар тогтнолын ордон, 7-р давхар
Хамрах хүрээ: Орон даяарх бүх ЕБС, МБС,ПК-үүд, Насан туршийн боловсролын төвийн сурагчид, ахлах ангийн сурагчид болон хүндэт зочид
АЯНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО
1. Бодит үйлдэл ба эерэг нөлөөлөл: НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-оос сонгон амьдралдаа хэрэгжүүлж, цахим орчинд эерэг давалгаа үүсгэх.
2. Ирээдүйн чадавх ба боловсрол: Ахлах ангийнханд зориулсан гадаад, дотоодын тэтгэлэг ("Ерөнхийлөгчийн илгээлт 2100" гэх мэт), олон улсын шалгалт (IELTS, SAT, ЭЕШ), мэргэжил сонголтын үнэ төлбөргүй зөвлөгөө, чиглүүлэг авах.
3. Нийгэм, соёлын оролцоо: Бүтээлч байдлыг дэмжих, ном унших соёлыг түгээх, алслагдсан бүсийн сургуулиудад ном хандивлах.
ЦАХИМ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕ ШАТУУД (10/14 – 10/23)
I үе шат (10/15 – 10/18): "Миний жижиг үйлдэл - Миний эх дэлхий"
Гэртээ болон сургууль дээрээ ТХЗ-аас сонгон хэрэгжүүлж эхэлнэ. (НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 31 дадал” товхимлоос санаа аваарай!)
II үе шат (10/19 – 10/20): "Анги, сургуулиараа нэгдье!"
Анги, сургуулийн хамт олноороо нэгдэж сайн үйлс хийх ба нүүдэлчдийн байгаль хамгаалах уламжлалт арга ухаанаас суралцана.
III үе шат (10/21 – 10/23): "Цахим нөлөөллийн давлагаа"
Хийсэн бодит сайн үйлдлээ постер эсвэл богино бичлэг (Reel) болгон сургуулийн хуудас болон эцэг эхийн сошиал хаягаар нийтэлнэ.
ХЭРХЭН ОРОЛЦОЖ, НИЙТЛЭХ ВЭ?
1. Бичлэг/зургаа бэлтгэх: Хийсэн сайн үйлдлийн зураг эсвэл Reel бэлтгэх.
2. Нийтлэх: Сургуулийн албан ёсны хуудас болон эцэг эхийн хувийн хаягаар post/reel оруулах.
3. Таглах (Tag) хуудаснууд:
Монгол Улсын Гадаад харилцааны яам
Боловсролын яам
UN Mongolia- Нэгдсэн Үндэстний Байгууллага
World Dream School NGO
4. Ашиглах хаштагууд:
#SDGs17 #OneChildOneAction
#ActNowMongolia #mongoliaun65 #WorldDreamSchool`
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 31 ДАДАЛ”-ААС САНАА АВАХ НЬ:
SDG 3 (Эрүүл мэнд): Цэвэр агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийх.
SDG 4.7 (Боловсрол): Нүүдэлчдийн байгаль хамгаалах өв уламжлалаас суралцах, бусаддаа уриалах.
SDG 6 (Цэвэр ус): Усаа хэмнэх, шүдээ угаахдаа гоожуулахгүй байх, гол горхины эхийг цэвэрлэх.
SDG 13 (Уур амьсгал): Эрчим хүч, цахилгаан хэрэгслээ ашиглаагүй үедээ унтрааж хэвших.
SDG 15 (Хуурай газар): "Нэг хүүхэд - Нэг мод/цэцэг" тарьж арчлах.

