“БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ НОГООН БОЛОН ДИЖИТАЛ УР ЧАДВАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ НОГООН БОЛОН ДИЖИТАЛ УР ЧАДВАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Европын холбооны Erasmus хөтөлбөрийн санхүүжилттэй RETEACH төслийн хүрээнд “Багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал ур чадварт шилжүүлэх үйл ажиллагааны чиглэл” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх, багшийн мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх, 2027-2032 оны дунд хугацааны бодлогын баримт бичигт оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусгах хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь багш бэлтгэх боловсролын бодлого, хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих, ногоон болон дижитал чадамжид суурилсан багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.