Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас “Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт орон даяар Төрийн дууллаа эгшиглүүлэн, Төрийн далбаагаа мандууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий боловсролын 911 сургуулийн нэгдүгээр ээлжийн 557,225 суралцагчид нэгдэн, сургууль дээрээ Төрийн дууллаа нэгэн зэрэг дуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлаа сэргээж хамтран ажиллалаа.
Төслийн зорилго:
• Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт, хууль тогтоомжийг сурталчлан таниулах:
• Түүх, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалах, иргэд, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх;
• Төрийн дуулал, далбааны түүхэн үнэ цэнэ, нийгмийн ач холбогдлыг сурталчлах.
Хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, идэвхтэй хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, багш, ажилтан болон эцэг, эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье!



