БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НЯМ-ОЧИР АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖЛИЙН, ТЕХНИКИЙН БОЛОН НАСАНД ХҮРЭГЧДИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД САЙД КЕЙСИ САКСТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НЯМ-ОЧИР АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖЛИЙН, ТЕХНИКИЙН БОЛОН НАСАНД ХҮРЭГЧДИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД САЙД КЕЙСИ САКСТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Боловсролын яамны Мэргэжлийн, техникийн болон насанд хүрэгчдийн боловсролын асуудал хариуцсан дэд сайд Кейси Сакс, дэд сайдын орлогч Дуэйн Данкан нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар боловсролын салбарын бодлого, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах чиглэлээр санал солилцов.

Коллеж, Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр АНУ-ын хэрэгжүүлж буй бодлого, туршлагатай дэлгэрэнгүй танилцлаа.

Түүнчлэн боловсролын байгууллага, ажил олгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ технологи, хиймэл оюуны хөгжлийн эрин үеийн ур чадварыг эзэмшүүлж буй бодлого, санаачилгаасаа хоёр тал хуваалцлаа.

Талууд мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцсэн хүний нөөц бэлтгэх, түншлэлд суурилсан үр ашигтай санхүүжилтийн загварыг нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.