СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОЛОН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЭРХМҮҮДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

A- A A+
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОЛОН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЭРХМҮҮДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нийслэлийн цэцэрлэгийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр сургуулийн өмнөх боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн хөгжил, хүмүүжил, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр:

  • Чойжамцын Цэндсүрэн Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгийн ахмад багш
  • Жадамбын Мягмар Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Бадарчийн Одонгэрэл Нийслэлийн 224 дүгээр цэцэрлэгийн ахмад багш

Алтан гадас одонгоор:

  • Магсаржавын Бурмаа Нийслэлийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдийн их эмч
  • Баасанжавын Баярмаа Нийслэлийн 121 дүгээр цэцэрлэгийн багш
  • Сандагжавын Дашдорж Нийслэлийн 104 дүгээр цэцэрлэгийн тогооч
  • Амгалангийн Ариунаа Нийслэлийн 139 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш
  • Шааманы Болормаа Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн багш

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Дагвадоржийн Мандах Нийслэлийн 146 дугаар цэцэрлэгийн тогооч
  • Шагдарын Энхжаргал Нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн ажилтан
  • Чулууны Болормаа Нийслэлийн 161 дүгээр цэцэрлэгийн ажилтан
  • Ширзагдын Анхбаяр Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн ажилтан
  • Хорлоогийн Өсөхжаргал Нийслэлийн 162 дугаар цэцэрлэгийн ажилтан

Хүүхэд бүрийн хөгжил, хүмүүжил, эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн эрхэм багш, ажилтан, ахмад үеийнхэндээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.