"ТМСС"-ийн хөтөлбөрийн захирал Karen Saldana, хосмог сургалтын хөтөлбөрийн зөвлөх Kyle Cassinelli M.S нартай уулзаж, тус коллежийн "Start Jump" хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл авлаа.
TMCC-ийн "Jump Start" (Dual Credit) хөтөлбөр нь ахлах сургуулийн сурагчдад амжиж коллежийн түвшний хичээл үзэх, улмаар ахлах сургууль болон коллежийн кредитийг давхар цуглуулах боломжийг олгодог боловсролын чухал хөтөлбөр юм.
TMCC нь нийт 10,000 гаруй оюутантай бөгөөд 18 хүртэлх насны буюу ахлах сургуулийн насны 2,100 гаруй сурагчид янз бүрийн хэлбэрээр (давхар кредит болон тусгай хөтөлбөрүүдээр) коллежийн хичээлүүдэд хамрагдаж байдаг байна.
"Jump Start" хөтөлбөрийн давуу тал нь давхар кредит тооцдог буюу ахлах сургуулийн суралцагчийн цуглуулсан кредит нь коллеж, их сургуульд тооцогддогоороо онцлог юм.
Мөн ерөнхий боловсролын суурь хичээлүүд (математик, англи хэл, түүх, шинжлэх ухаан г.м.) төдийгүй техникийн болон мэргэжлийн чиглэлийн сертификат олгох хичээлүүдийг сонгон суралцах боломжтой байдаг. Оюутнууд коллежийн орчинд насанд хүрэгчидтэй мөр зэрэгцэн хичээллэж, цагийн менежмент, хариуцлагаа бие даан хянах чадварыг эрт эзэмшдэг байна.



