“Эх хэл – Нэг Монгол” үндэсний зөвлөгөөний үеэр монгол хэл, уран зохиолын сургалт, үндэсний хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, 16 багш, боловсролын салбарын ажилтанд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Гавьяат багш цолоор:
- Содномдоржийн Цэцэгмаа “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн зөвлөх багш, доктор, профессор, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын сургагч багш
- Аръяагийн Цолмон Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах шинжээч
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Лхагвадэмбэрэлийн Даваахүү Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш
- Рэнцэнгийн Өлзийхүү Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн
Алтан гадас одонгоор:
- Шадавын Амарбат Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургуулийн багш
- Дашнямын Оюунжаргал Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш
- Чулуундоржийн Алтантуяа Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын Сургалтын албаны дарга
- Гүнчингийн Оюумаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш
- Даваацэрэнгийн Дэлгэрмаа Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын “Шинэ алхам” сургуулийн багш
- Зэсэндагвын Одонцэцэг Нийслэлийн Ерөнхий боловсролын “Голомт” цогцолбор сургуулийн багш
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Батмөнхийн Бямбасүрэн Завхан аймгийн Ерөнхий боловсролын “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш
- Наранчимэгийн Эрдэнэсувд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш
- Батчулууны Болдбаатар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш
- Цамбын Урангоо Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш
- Доржийн Энхжаргал Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш
- Найдансүрэнгийн Анхбаяр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш
Эх хэл, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, монгол хэлний боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, боловсролын салбарын ажилтнууддаа төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэе.
