КОВИД-19 тахал нь тусгаарлах, сургуулиудыг хаах, хоорондын зай барих, дадал болсон орчныг алдагдуулах зэргээр нөлөө үзүүлж байна. Хөдөлгөөнийг хязгаарлаж хэвшмэл дэглэмийг тасалдуулан нийгмийн харилцааг хумихад хүргэж, уламжлалт суралцах аргуудыг зогсоох нь залуучууд, тэдний гэр бүл, олон нийтийн дунд дарамт, шахалт, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна.
Эцэг эх, насанд хүрсэн асран хүмүүжүүлэгчид ажил хийн нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавих, хувь хүний сайн сайхан байдлаа хадгалах, гэрээр суралцах бэрхшээлүүдийг даван туулж байна. Багш нар урьд өмнө туршиж байгаагүй шинэ заах аргуудад хурдан дасан зохицох шаардлагатай болж байна. Улсын шалгалтуудыг цуцалж, тусгаарлалт, тодорхойгүй байдалтай тулгарч байгаа залуучууд боловсролдоо санаа зовниж байна. Нэн тэргүүн ээлжинд орлогоо боддог ядуу өрхийн хүүхдүүдийг гэрийн сургалтад үлдээх эсвэл тэдэнд өөр үүрэг даалгавар өгөх асуудал тулгарч байна.
Цар тахлаас үүдэлтэй стресс, сэтгэлийн түгшүүр нь мэдээллийн хурдацтай эргэлтээс үүддэг бөгөөд үнэн, худал ямар ч мэдээллүүд сенсацлагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Энэ нь аюулгүй байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй хүлцэнгүй байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, ксенофоби, үзэн ядалтаас үүссэн гэмт хэргийн тархалтын үндэс суурь болдог. КОВИД-19 тахлаас үүдэлтэй нийгмийн болон сэтгэл хөдлөлийн тогтворгүй, айдас түгшүүртэй байдлыг арилгахын тулд гэр бүл, нийгмийн бүлгүүд аливааг даван туулах чадвар, сэтгэл хөдлөлийн тэсвэр хатуужилтай байх шаардлагатай. Нийгмийн харилцааны болон сэтгэл хөдлөлийн ур чадвар гэдэг нь хүүхэд, залуучууд, эцэг эхчүүд, багш нарт эрүүл бөгөөд эерэг байх, сэтгэл хөдлөлөө удирдах, ухаалгаар оролцоогоо хангах, нийгэмд ээлтэй шинж чанарыг илэрхийлэх болон өдөр тутмын саад бэрхшээлийг даван туулахад шаардлага болохуйц үндэслэл сайтай, нотолгоонд суурилсан дадал туршлага юм.