Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

A- A A+
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүйн цахим сургалтын модуль, контент боловсруулах” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүйн цахим сургалтын модуль, контент боловсруулах” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

            Үүнд:

  • “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй”-н танхимын сургалтын модулийг боловсруулсан багтай зөвлөлдөн сургалтын онцлогийг хадгалж, дэвшилтэт түвшинд боловсруулагдсан цахим сургалтын модулийн концепт боловсруулах;
  • Санал болгож буй концептийн дагуу хөрвүүлэн гүйцэтгэх контентын жишиг загварыг бүтээх, танилцуулах, батлуулах; 
  • Батлагдсан концепт, жишиг загварын дагуу сургалтын модулийн бүлэг тус бүрийн онцлогийг харгалзан боловсруулсан цахим хувилбарын агуулгыг батлуулах, хөрвүүлэн хийж гүйцэтгэх; 
  • БШУЯ-ны сонгосон Боловсролын удирдлагын систем бүхий платформын зүгээс тавьж буй техникийн шаардлагыг хангасан контентуудыг БШУЯ-д хүлээлгэн өгнө.
  • Энэхүү зөвлөх үйлчилгээг контент хөгжүүлэх, боловсруулах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Контент хөгжүүлэх, боловсруулах чиглэлээр сүүлийн 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Мэргэжлийн студи, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын туршлагатай байх.
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь дараах голлох мэргэжилтэн, зөвлөхүүдийг оролцуулсан багийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Үүнд:   
  • Багийн ахлагч, арт директор
  • Боловсролын салбарын зөвлөх (Суралцахуйн загвар боловсруулах/Instructional Designer)
  • Боловсролын салбарын зөвлөх (Зохиогч/copywriter)
  • Найруулагч
  • График дизайнер/зураглаач
  • Бүрдүүлэх материал:
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дээр дурдсан мэргэжилтэн тус бүрийн ажлын туршлага, ур чадварыг илэрхийлсэн анкет, нотлох баримтууд; (Эдгээр мэргэжилтнүүдийн 2 нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх);
  • Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай студи, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт, техникийн үзүүлэлт;
  • Татварын тодорхойлолт; 
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын жагсаалт, 2-оос доошгүй гэрээ болон хүлээлцсэн актын хуулбар, загвар бүтээлийг файл хэлбэрээр ирүүлэх.

5. Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу Чадварын үнэлгээний аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 

6. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: Боловсрол, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 507 тоот өрөө, Утас: 70002998; 51-267131

7. Анхаарах зүйлс:

  • Сонирхсон этгээд мэдүүлгээ өгөхийн өмнө зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай заавал танилцсан байна. Ажлын даалгаврыг төслийн eqrpmon@gmail.com и-мэйл хаягт хандан авч болно.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.