Инновацийн грант

A- A A+
Инновацийн грант

“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-аар инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна.
Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

- инновацийн бүтээгдэхүүний давтагдаагүй байдал, эсхүл оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

- импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;

- инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсын бүртгэлтэй байх;

- төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

- зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

- инновацийн төслийн ТЭЗҮ болон үр ашгийн тооцоог хийсэн байх;

- төслийн нийт санхүүжилтийн 60-аас багагүй хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх;

- бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.

https://www.legalinfo.mn/annex/details/8760?lawid=13743