Азийн хөгжлийн банк(АХБ)-ны буцалтгүй тусламжаар хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах төслийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа.
Төслийг хэрэгжүүлэх 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас олгож байна.
Төслийн хүрээнд эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж, боловсрол, нийгэм-сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.
Манай улсад 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд бий.