Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүйн цахим сургалтын модулийг ашиглан бага ангийн багш нарт онлайн сургалтын системээр дамжуулан сургалт зохион байгуулах” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй”-н цахим сургалтын бэлтгэл ажлыг хангах: БШУЯ, “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ийн баг, төлөөлөлтэй хамтран ажиллах;
- Цахим сургалт зохион байгуулах, сургалтад оролцогчдод техникийн дэмжлэг үзүүлэх, сургалтын тайлан, мэдээ гаргах.
- Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Өөрийн эзэмшлийн онлайн сургалтын систем бүхий платформтой байх;
- Онлайн сургалтын систем бүхий платформоороо дамжуулан цахим сургалт амжилттай зохион байгуулсан туршлагатай байх.
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийн онлайн сургалтын систем бүхий платформ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Техникийн болон аюулгүй байдлын шаардлага:
- Онлайн сургалтын систем бүхий платформд хандах оролцогчдын төрлөөр (сургалтын туслах багш, зохион байгуулагч, сургалтад хамрагдагч зэрэг) ангилан хэрэглэгч үүсгэх боломжтой байх;
- Нэгэн зэрэг 20,000-оос доошгүй тооны хэрэглэгч хандахад ачаалал даах техник, технологийн чадамжтай байх;
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан олон улсын сертификаттай байх.
- Хэрэглэгчдэд техникийн дэмжлэг үзүүлэх шаардлага: Сургалтад оролцогчдын мэдээллийг оруулах, хэрэглэгчийн эрхийг нээх зэрэг үйлдлийг нэгэн зэрэг, бөөнөөр гүйцэтгэх боломжтой байх; Сургалтад оролцогчийн гүйцэтгэл, явцыг хянах, даалгавар хийх, дуусгах, сургалтад хамрагдаж дуусах хугацааг сануулан мэдэгдэх боломжтой байх; Сургалтад бүрэн хамрагдаж, амжилттай үнэлэгдсэн багш нарт цахим сертификат олгох боломжтой байх.
- Цахим сургалтын стандартын шаардлага: PPT танилцуулга, үнэлгээний асуумж, видео хичээл зэрэг олон төрлийн контент оруулах, веб семинар хөтлөн явуулах боломжтой байх; Сургалтын бүх контентийг суурин компьютер, зөөврийн төхөөрөмж, төрөл бүрийн интернет хөтөч, үйлдлийн систем дээр (iOS, Android ба Windows) алдаагүй, зөв үзүүлэх боломжтой байх.
- Тайлан, мэдээнд тавигдах шаардлага: Багш нарын сургалтад хамрагдаж буй ирц, явц, даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг нэгтгэн гаргах, мэдээлэх боломжтой байх; Сургалтад хамрагдсан талаарх тайлан мэдээг “.csv”, “.xlsx” форматаар гаргах, дүн шинжилгээ хийх боломжтой байх.
- Бүрдүүлэх материал:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дээр дурдсан шаардлага тус бүрийг хангаж буй талаарх нотлох баримтууд;
- Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын жагсаалт, гэрээ болон хүлээлцсэн актын хуулбарыг ирүүлэх.
5. Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу Чадварын үнэлгээний аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
6. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Боловсрол, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 507 тоот өрөө, Утас: 70002998; 51-267131
7. Анхаарах зүйлс:
- Сонирхсон этгээд мэдүүлгээ өгөхийн өмнө зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай заавал танилцсан байна. Ажлын даалгаврыг төслийн eqrpmon@gmail.com и-мэйл хаягт хандан авч болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.