Дээд боловсролын баримт бичгийг магистрын зэргийн баримт бичигтэй дүйцүүлэх

A- A A+
Дээд боловсролын баримт бичгийг магистрын зэргийн баримт бичигтэй дүйцүүлэх

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2006 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр                                                       Дугаар 310                                                                                  Улаанбаатар хот

Магистрын зэргийн тухай

“Боловсролын түвшин, ангилал тогтоох тухай” Гэгээрлийн сайдын 1998 оны 98 дугаар тушаалын “6” дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гадаад, дотоодыг их сургуулийн 5 ба түүнээс дээш жилийн үндсэн сургалттай ангийг 1993 он буюу түүнээс өмнө төгссөн, дипломын дундаж дүн ба улсын шалгалтын дүн 4 ба түүнээс дээш, дипломын дундаж дүн ба диплом хамгаалалтын дүн 4 ба түүнээс дээш байх болзлыг хангасан хүмүүсийн дээд боловсролын баримт бичгийг магистрын зэргийн баримт бичигтэй дүйцсүгэй.

2.Энэхүү тушаалын 1-д заасан болзолыг хангасан өөрийн сургуулийг төгсөгчийн хүсэлтээр магистрын зэргийн диплом олгохыг холбогдох их, дээд сургуулийн захирал нарт зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Магистрын сургалтын тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 164 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                     Ө.ЭНХТҮВШИН