МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2010 оны 06 сарын 29 өдөр Дугаар 314 Улаанбаатар хот
Загвар батлах тухай
“Боловсролын тухай хууль”-ийн 20 дугаар зүйл 21.4 дэхь хэсэг, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн 1,2,3,4,5,5а,6,7,7а,8,8а,8б,8в,8г загварыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх
хүсэлтийг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан баримт бичгийн 1, 6, 7а, 8а, 8б, 8в загварын дагуу бүрдүүлж байхыг тусгай зөвшөөрөл хүсэгчдэд зөвлөсүгэй.
3. Дор дурьдсан арга хэмжээ авахыг Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжавт даалгасугай:
3.1. Тусгай зөвшөөрлийн баримт бичиг, түүний нөхцөл шаардлагад
гарын үсэг зурж баталгаажуулж байх;
3.2. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төвийн мэргэжлийн индекс шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 31-нд багтаан сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бичилт хийх;
4. Сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийг шинэчлэн хэвлэхэд шаардагдах үнэт цаасны үнийг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт)-д зөвшөөрсүгэй.
5. Энэхүү тушаалыг Улсын мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжавт даалгасугай.
САЙД Ё. ОТГОНБАЯР