Булган аймаг Төрийн дууллын түүх, уламжлал, хүндэтгэлийн талаар цуврал сургалт зохион байгуулжээ

A- A A+
Булган аймаг Төрийн дууллын түүх, уламжлал, хүндэтгэлийн талаар цуврал сургалт зохион байгуулжээ

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 22 сургууль, 22 цэцэрлэг өөр өөрийн онцлог бүхий арга хэмжээг зохион байгуулж байна.  

          Аяны хүрээнд соёлын байгууллагууд болон сургалтын байгууллага бүр төрийн дууллыг анги танхимынхаа хүндэтгэлийн хэсэгт байрлуулан, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд тогтмол дуулж, хэвшил болоод байна. Ерөнхий боловсролын сургуулиудад Төрийн дууллын түүх, уламжлал, хүндэтгэлийн талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж, сурагчид тэмдэглэл хөтөлдөг болсон байна.  

Аяныг сургуулиуд өөр өөр онцлогтой зохион байгуулж байна. Тухайлбал, Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол соёл, төрийн дуулал бидний бахархал” сэдэвт сургалт, уралдааныг зохион байгуулжээ

Цаашид сурагчдын бүтээл, цэцэрлэг сургуулиудад зохион байгуулагдсан шинэлэг ажил, сайн туршлагаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчлах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.