ДУНДГОВЬ АЙМАГТ “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ”АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

A- A A+
ДУНДГОВЬ АЙМАГТ “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ”АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох Төрийн дууллын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс журмыг төлөвшүүлэх зорилгоор “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяныг Дундговь аймгийн Ерөнхий боловсролын 19 сургуульд амжилттай хэрэгжүүлж байна. Тус аймгийн сургуулиудын нийгмийн ухааны Заах аргын нэгдэл (монгол хэл, түүх нийгмийн ухаан, дуу хөгжмийн багш нар) хариуцан ажлын төлөвлөгөө боловсруулж, “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” хичээл сургалтыг зохион байгуулж байна.

Сурагчид хичээл эхлэхээс өмнө болон тэмдэглэлт баярын нээлтэд төрийн дууллаа дуулах, 7 хоногийн 3 өдөр төрийн дуулал дуулж, бусад өдөр аймгийн сүлд дуугаа дуулах зэрэг төрөл бүрийн хувилбараар дотоод журамд тусган хэрэгжүүлж байна. Түүх, нийгмийн ухааны багш нар төрийн дууллынхаа түүхийг мэдэж, эх түүх, соёлоороо бахархах үндэсний үзэл төлөвшүүлэх хичээлийг Иргэний ёс зүйн боловсрол хичээлээр зохион байгууллаа. Монгол хэл, уран зохиолын багш нар Төрийн дууллын үгийг бүрэн тогтоолгох, үгийн утгыг тайлбарлах хичээлийг зохион байгууллаа. Ангийн буланд Төрийн дууллын үгийг байршуулсан. Төрийн дууллын шүлэг, аялгуу зохиогчийн тухай мэдээлэл өгөх, төрийн дууллаа хүндэтгэлтэй зөв дуулах дадлыг хэвшүүлэх ажлын хүрээнд хөгжмийн багш нар хичээлийг зохион байгуулсан.