ДОРНОД АЙМГИЙН СУРАГЧИД ТӨРИЙН ДУУЛЛАА КРИЛЛ БОЛОН МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ ЗӨВ, ЦЭВЭР БИЧИЖ, ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

A- A A+
ДОРНОД АЙМГИЙН СУРАГЧИД ТӨРИЙН ДУУЛЛАА КРИЛЛ БОЛОН МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ ЗӨВ, ЦЭВЭР БИЧИЖ, ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

 

Дорнод аймгийн боловсрол, соёл урлагийн газраас “Төрийн дууллаа хүндэтгэн  дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны удирдамжийг  2020 оны 09 дугаар сарын 16-ны өдөр аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудад хүргэж удирдамжийн дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа, хуулиар заасан тэмдэглэлт өдөр, долоо хоног бүрийн эхний өдрийн нэгдүгээр цагийн хичээл эхлэхэд төрийн дууллыг  эгшиглүүлэх, анги нийтээр дуулахтай холбоотой асуудлыг сургуулийн дотоод журамд нэмэлтээр оруулж долоо хоног бүрийн эхний цаг болон их завсарлагааны цагуудаар дуулж хэвшиж байна.

Суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох төрийн дууллын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс журмыг төлөвшүүлэх зорилготой “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж төрт ёсоо дээдэлье” хичээл, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд  ерөнхий боловсролын 24 сургуулийн 720 гаруй багш, ажилчид, 1-12 дугаар ангийн 15373  сурагчид хамрагдсан байна.

 Төрийн дууллыг крилл болон монгол бичгээрээ зөв цэвэр бичүүлэх үйл ажиллагааг түүх нийгмийн ухаан, монгол хэлний  багш нар ээлжит хичээлийн агуулгатай уялдуулан зохион байгуулсан бөгөөд дунд ахлах ангийн 8900 суралцагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж түгээн дэлгэрүүлсэн байна.

 “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж төрт ёсоо дээдэлье аян”-ы үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор мэдээллийн самбар ажиллуулж тухайн аянтай холбоотой цаг үеийн мэдээллийг сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчдад хүргэснээс гадна сургуулийнхаа цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Аяныг зохион байгуулснаар:

  • Аяныг өрнүүлснээр эх орон төрт ёсны түүхэн уламжлалаасаа суралцах, түүнийг түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа болон өрнөж байна.
  • Түүх, нийгмийн ухаан болон бусад судлагдахууны  багш нар ээлжит хичээлээрээ сурагчдын дунд  төрийн дуулал хэрхэн бүтсэн түүхээр  хэлэлцүүлэг өрнүүлснээр  мэдлэг бүтээсэн үйл болж чадлаа.
  • Багш, ажилтан албан хаагчид, суралцагчид төрийн дууллын мөн чанар, агуулга, түүхэн уламжлалын талаар ойлголт эзэмшиж, төрт ёс, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг болж байна.