“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяныг Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 35 сургуулийн 21200 гаруй сурагч, 44 цэцэрлэгийн 6700 гаруй хүүхэд, 1500 гаруй багш, ажилтнууд хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд төрийн дууллын үгийг бүрэн тогтоож, зөв дуулах чадварыг эзэмшин, хичээл эхлэхээс өмнө болон уралдаан, тэмцээний нээлтэд хүндэтгэн дуулж хэвшсэн.

Сурагчдад төрийн бэлгэ тэмдгийн тухай танин мэдэхүйн хичээлийг Иргэний ёс зүйн боловсрол хичээлээр зохион байгуулж, тэднийг уриалсан уриалгыг цахим орчинд түгээж, “Шилдэг дуу дуулаач” ангиудыг шалгаруулсан сайн туршлага байна.
Төрийн дууллын түүх, шүлэг, аялгууны талаарх мэдээлэл өгөх, хүндэтгэн зөв дуулах дадлыг олгох зорилготой түүх нийгэм, уран зохиол, хөгжмийн багш нарын хамтарсан интеграци хичээл, сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Уг аяныг зохион байгуулж байгаа ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна.