Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зарласан CW-06 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, Мангирт 15 дугаар багийн 960 суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажлын тендер хүлээн авах эцсийн хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгааг мэдэгдэж байна.