Огноо: 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Зээлийн дугаар ба нэр: L3594-MON:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: GW-06: Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 10 цаг 00 минут, Улаанбаатарын цагаар
- Монгол Улсын Засгийн газарнь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг БҮТ-д мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос БҮТ-д мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
Чадварын үндсэн шалгуур үзүүлэлт
Эрх бүхий нөхцөл | Тендерт оролцогч ба түншлэлийн гишүүд нь АХБ-ны эрх бүхий орны харьяат байна. Мөн сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба НҮБ-ийн аюулгүйн зөвлөл хориг зэрэг тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл (ТӨОЗ-ны 4-т заасан)-ийг харгалзан үзнэ. Монгол Улсын Сангийн яамны тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орсон бол тендерт оролцогчийг эрх бүхий бус гэж үзнэ. |
Жилийн дундаж борлуулалт | Сүүлийн 3 жил (2018, 2019, 2020)-ийн дундаж борлуулалт 427,500,000 төгрөгөөс багагүй байна. |
Гэрээний туршлага | Сүүлийн 3 жил (2018, 2019, 2020)-д үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан ,ижил төстэй бараа нийлүүлсэн хамгийн багадаа 1 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байна. Гэрээний үнийн дүн нь 570,000,000 төгрөгөөс багагүй байна. |
Үйлдвэрлэлийн туршлага | Хамаарахгүй. |
Санхүүгийн байдал | Сүүлийн 3 (2018, 2019, 2020)-д жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгааг болон санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлно. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Сүүлийн 2 жилд энэхүү зөрүү нь эерэг байвал зохино. |
Мөнгөн гүйлгээний чадавх | Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь 213,750,000 төгрөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байна. Хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээлээр бүрдүүлэх боломжтой бөгөөд олгох зээлийн хэмжээг тодорхой бичсэн банкны албан бичиг ирүүлнэ. Тендерт оролцогч банкны шугаман зээлд бүртгэгдсэн нь дээрх шаардлагад нийцсэн гэж үзнэ. |
Шүүхийн зарга ба маргаан | Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50%-иас илүүгүй байна. |
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 150,000 төгрөгний хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн Төрийн сангийн 100900011858 дансанд тушаана. Баримт бичгийг мөнгө тушаасан баримтыг үндэслэн цаасаар олгоно. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
- Тендерийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт тендерийн баримт бичигт заасан дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10:10 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Захиалагч хариуцахгүй.
Харилцах албан тушаалтан: Ж.Баттуяа, Төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
Байгууллагын нэр: L3594-MON:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл
Байгууллагын хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-14200, Сити Центр
Давхар ба өрөөний дугаар: 8 давхар, 802 тоот
Хот дүүрэг: Улаанбаатар хот
Улс: Монгол Улс
Утас: +976 7766-0888