“Суралцагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт цахим сургалт боллоо

A- A A+
“Суралцагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт цахим сургалт боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудал, шийдвэрлэх арга зам” цахим сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар нийгмийн ажилтнууд суралцагчдад тулгамдаж буй нийгэм, сэтгэл зүйн асуудал, түүнийг даван туулах арга зам, сэтгэл хөдлөлөө удирдах, шинэ орчинд дасан зохицох, эерэг зан үйлийг өөртөө төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүйд суралцсан юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулав. Мөн  Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш нийт 702 хүн хамрагдлаа.