2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:
- Захиргааны ажилтан
/Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд түр хугацаагаар/
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/
- Боловсролын баримт, бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- 4х6-ийн хэмжээтэйцээжзураг 2 хувь
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар/
Сонгон шалгаруулалтад орох иргэд дээр дурдсан материалыг Боловсрол, шинжлэх ухааны яамны enkhbayar@mecs.gov.mn и-мэйл хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрѳѳс ѳмнѳ илгээнэүү. Баримт бичгийг зѳвхѳн цахимаар хүлээн авах болно.
Ажлын байранд тавигдах шаардлага:
ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
- Их, дээд сургуулийг бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
- Хүний нөөц, багш, орчуулагч, боловсролын чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- Хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
- Баримт бичиг боловсруулах, архивлах, компьютерын программуудыг ашиглах маш сайн чадвартай байх;
- Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, харилцааны зөв ёс зүйтэй, Англи эсхүл Япон хэлээр төслийн тайлан гаргах бичгийн ур чадвартай байх;