Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Grant 9208-MON: “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төсөл
- Боловсрол, шинжлэх ухааны яам:
- Төсөл хэрэгжүүлэх нэгжид тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх-G001,
- Төсөл хэрэгжүүлэх нэгжид санхүүгийн програм хангамж нийлүүлэх- G002 гүйцэтгэгчийг сонгох үнийн саналыг тус тус ирүүлэхийг урьж байна.
- Сонгон шалгаруулалтыг АХБ-ны худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргын дагуу явуулна. Энэ худалдан авах ажиллагаа нь эрх бүхий орны харьяат тендер оролцогчдод нээлттэй.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь доорх цахим хаягаар холбогдож, үнийн саналын урилгын баримт бичгийг хүлээн авах боломжтой. Үнийн саналын урилгын баримт бичиг нь үнэ төлбөргүй болно.
- Үнийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан цахим хаягаар ирүүлнэ.
- Үнийн саналын баримт бичгийг болон нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авч болно.
Г.Амаржаргал,
Боловсрол, шинжлэх ухааны яамны
Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн мэргэжилтэн
Байгууллагын хаяг: Боловсрол, шинжлэх ухааны яам,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44,
Засгийн газрын III байр, 102 тоот өрөө, Утас: 51/267495, 99295185, 99139035
Цахим хаяг: amarjargal@mecs.gov.mn, jijgee.siep@gmail.com