ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр: Loan 3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: CW-08: Сургуулийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 10 цаг 00 минут, Улаанбаатарын цагаар

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос CW-08: Сургуулийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилга угсралтын  ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

        Багцын дугаар

Багцын нэр

Багц 1: CW-08/01

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, “Хантайшир Эрдэм” цогцолбор сургуулийн 100 суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил

Багц 2: CW-08/02

Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил

3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт (ДӨТШ) нь АХБ-ны Нэг үе шат: Нэг дугтуйт журмаар явагдах бөгөөд тендерийн баримт бичигт заасан АХБ-ны эрх бүхий гишүүн орны харьяат бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь Багц 1-д 1.7 тэрбум төгрөгөөс доошгүй байх, Багц 2-т 2.1 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
  • Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь Багц 1-д 2.1 тэрбум төгрөг, Багц 2-т  2.5 тэрбум төгрөг байна.
  • Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
  1. журмаар бол:
  1. 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт;
  2. 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);
  3. 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  4. 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

Эсвэл;

 2017/2018 оны журмаар бол:

  1. БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;
  2. БА-6.1 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.1 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын  ажлын төрлийн аль нэг нь;
  3. БА-6.2 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.2 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  4. БА-6.3 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.3 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  5. БА-6.4 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.4 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь шаардлагатай.

Тусгай зөвшөөрлийг гадаадын тендерт оролцогчдоос авах шаардлагагүй болно. Гадаадын тендерт оролцогчид дээр дурдсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэл, эсвэл (ii) туслан гүйцэтгэгч  хэлбэрээр оролцож болно.

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Харилцах албан тушаалтан: Х.Баярнаадам, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар/өрөө: 8 давхар /802 тоот/

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол Улс

Утас: 976-77660888

Цахим шуудан: odgerel@mecs.gov.mn   

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • CW-08: сургуулийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн Төрийн сангийн 100900011858 дансанд 250,000 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлнө.

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.