ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

A- A A+
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Боловсрол, шинжлэх ухааны яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн хөрөнгөөр Боловсрол, шинжлэх ухааны салбарын тэргүүний ажилтны хүндэт тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналын хүчинтэй байх хугацаа 30 хоног.

Үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагаас өмнө Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлнэ.

Цахим тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яам
4 дүгээр давхарт 401 тоот Утас: 51-26629