Шинжлэх ухаан, технологийн салбарын 2021 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

A- A A+
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2021 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2021 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал", “Технологийн дэвшлийн шагнал”, "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү.

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны дотор БСШУСЯ-ны 503 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 260325

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР