
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
• “Барилга, архитектурын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Далайн Дашжамц,
• Хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Цэрэнхүүгийн Лхагвасүрэн нарт Ардын багш цол тус тус хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай” 153 дугаар зарлигийг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар боловсролын салбараас Гавьяат цол хүртэж буй хүмүүсийн шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
• Содномын Алтанцэцэг Ерөнхий боловсролын “Глобал их оюун” дунд сургуулийн багш
• Хуушааны Баавгай Монголын Скаутын холбооны хүндэт Ерөнхийлөгч
• Сономын Баатар “Сан” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
• Барамсайн БадамхандБаянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн ахмад багш
• Жамбалын Балхаажав Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш
• Балдандоржийн Батлхагва Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийн ахмад багш
• Содномпунцагийн Гомбодорж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн, ахмад багш
• Вандуйн Должин Нийслэлийн Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн ахмад багш
• Бямбадоржийн Онхоон “Энх-Орчлон” дээд сургуулийн ахмад багш
• Балжирын Сандагдорж Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш
• Цэрэнтогтохын Сарантуяа Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн ахмад багш
• Гочоогийн Түнтгэр Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш
• Цэндийн Уранчимэг Ерөнхий боловсролын “Төгс дэлгэрэх” сургуулийн багш
• Рэгзээгийн Цэцэгжаргал Баянзүрх дүүргийн “Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд” холбооны зөвлөх багш
• Чойдогийн Чимгээ Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн сургалтын албаны менежер
• Ойдовын Чинлүү Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш
• Гомбосүрэнгийн Энхтайван Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн багш
• Хүрэлбаатарын Эрхэмбаяр Дундговь аймгийн Хулд сумын
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг тус тус шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
• Санжаагийн Байгалсайхан “Улаанбаатар” их сургуулийн захирал
• Чойдонгийн Зэгиймаа Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал нарыг тус тус шагнав.













buyanbileg 