Огноо: 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл, арга хэмжээ /Говь-Алтай Жаргалан, Алтай, Цогт, Төгрөг, Цогт-Баянтоорой сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БШУЯ/202105230
Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл, арга хэмжээ /Говь-Алтай Жаргалан, Алтай, Цогт, Төгрөг, Цогт-Баянтоорой сум/-ний ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Барилга байгууламжийн угсралт, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь нь энэ төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд энэ төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
БА-2.1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-2.2. Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил эсхүл түүнтэй дүйцэхүйц.
БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт эсхүл түүнтэй дүйцэхүйц.
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу шаардагдах тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт: 34,400,000.00 /гучин дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал байна.
Тендерийг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 5 дугаар давхар, 527 тоот өрөө
Утас: 11-313006, Веб хуудас: www.tender.gov.mn