МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 33 ДУГААР ОНЛАЙН ОЛИМПИАДААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 33 ДУГААР ОНЛАЙН ОЛИМПИАДААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 33 ДУГААР ОНЛАЙН ОЛИМПИАДААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг 2021 оны 6 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа. Монгол улсаа төлөөлөн МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бэлгүтэй, Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Билгүүдэй, Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа , Нэст сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар нэг баг болон оролцож, багийн гишүүн А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ.

А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн 4 жил дараалан оролцож, 1-АЛТ, 2- МӨНГӨН медаль хүртсэн Монголын анхны сурагч болж буйгаараа онцлогтой юм.

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг үзэх линк:

https://ranking.ioi2021.sg/

Олимпиадын Хаалтын ажиллагааны видеог үзэх линк:

https://www.youtube.com/watch?v=PGg-_y0Of60