Боловсрол, шинжлэх ухааны яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй “БИЧИЛ ТӨСӨЛ”-ийн сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна.
Коронавирусын халдварт цар тахлын энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцлог хэрэгцээндээ нийцсэн боловсролын үйлчилгээг авах, сурч боловсрох эрхээ эдлэхэд тэдний онцлог хэрэгцээ, цаг үеийн нөхцөл байдал, орчноос хамааран харилцан адилгүй хүндрэл, бэрхшээл үүсэж, энэ нь сурлагын хоцрогдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйг дэмжих, сурлагын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дор дурдсан 2 төслийг дахин зарлаж байна. (Өмнөх удаад тус 2 зорилтот бүлэг дээр хангалттай тооны төсөл ирээгүй болно.)
ТӨСЛИЙН НЭР
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн суралцахуйг дэмжих төсөл:
Зорилтот бүлэг, чиглэл тус бүрийн удирдамжийг хавсаргасан тул дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ХУГАЦАА, ШАЛГАРУУЛАХ ТӨСЛИЙН ТОО
- Санхүүжилтийн дээд хэмжээ (Төсөл тус бүр): 20,000,000 төгрөг хүртэл
- Хэрэгжүүлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 5 дугаар сарын 31
- Сонгон шалгаруулах төслийн тоо: Нийт 2 төсөл (Зорилтот бүлэг, чиглэл тус бүр 1 төсөл)
ЗОРИЛТОТ БАЙГУУЛЛАГА
- Тухайн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай мэдлэг, туршлага бүхий байгууллага байна.
- Хэд хэдэн байгууллага хамтран хүсэлт ирүүлэх боломжтой. Энэ тохиолдолд бичил төслийг голлон хариуцах болон хамтран оролцох байгууллагууд аль аль нь танилцуулгаа ирүүлнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Хүсэлт гаргагч нь хавсаргасан Excel файлыг татаж, дор дурдсан агуулга бүхий 4 маягтын дагуу мэдээллээ боловсруулж Excel болон PDF хэлбэрээр jicastart2@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Маягт 1: Хүсэлт гаргагч байгууллагын танилцуулга
Маягт 2: Tуршилтын үйл ажиллагааны танилцуулга
Маягт 3: Үйл ажиллагааны төлөвлөгөө
Маягт 4: Зардлын дэлгэрэнгүй төлөвлөгөө (Боловсон хүчний зардал, тээвэр, унааны зардал, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зардал, сургалт зохион байгуулах зардал)
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 23:59 мин хүртэл
- Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах: 2021 оны 9 дүгээр сарын 13 (Даваа)
ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ