“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2021 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:
Магистрын хөтөлбөр:9/1 (Лхагва )-10/27 (Лхагва) хүртэл
Докторын хөтөлбөр: 9/1 (Лхагва )-12/10 (Баасан) хүртэл
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2020 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ жилийг оруулаад нийт 384 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 337 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 2016 он (2017 онд Япон руу явсан) -оос докторын хөтөлбөрт элсэлт авч эхэлсэн.
Энэ жил 15 магистр оюутан, 1 доктор оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
9-р сарын 13 (Даваа), 9-р сарын 18 (Бямба)-ны өдрүүдэд элсэлтийн танилцуулга семинарыг цахимаар (Ажлын өдрүүдэд 18:30-аас, амралтын өдрүүдэд 11:00-аас) зохион байгуулна. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж зохион байгууллахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг мөн хийхээр төлөвлөж байна. Танилцуулга семинарт урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авна уу.
Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2021)
Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд
*Докторын суралцах чиглэл нь магистрийн хөтөлбөртэй ижил боловч хүлээн авах их сургуулийг тохируулаагүй болно.
Дэд хөтөлбөр (JDS Тэргүүлэх чиглэл) |
Бүрэлдэхүүн хэсэг (Хөгжлийн асуудал) |
Хүлээн авах Их сургууль Хүлээн авах тэнхим |
Хүлээн авах хүний тоо |
|
1. Эрүүл макро эдийн засгийн удирдлага ба хүчтэй засаглал |
1-1 Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах |
1-1-1 Төрийн санхүүгийн удирдлага |
Сайтамагийн Их Сургууль
Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим |
2 |
1-1-2 Олон нийтийн бодлого боловсруулалт |
Мэйжи Их Сургууль
Захиргаа, засаглал судлалын тэнхим |
2 |
||
1-2 Амин чухал зах зээлийн эдийн засгийг дэмжих
|
1-2-1 Мөнгөний бодлого / хөрөнгийн зах зээлийн бодлого |
Олон Улсын Их Сургууль
Олон улсын харилцааны тэнхим |
2 |
|
1-2-2 Бизнес / эдийн засгийн хуулийн тогтолцоо |
Кюүшүгийн Их Сургууль
Хуулийн тэнхим |
1 |
||
2. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн тэнцвэртэй хөгжил
|
2-1 Аж үйлдвэрийн бодлого ба бизнесийн удирдлага
|
Олон Улсын Их Сургууль
Олон улсын менежментийн тэнхим |
2 |
|
Хирошимагийн Их Сургууль
Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим |
2 |
|||
2-2 Өсөлтийг дэмжих өндөр чанартай дэд бүтцийг хөгжүүлэх
|
Нагаока технологийн их сургууль
Барилга,хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим |
2 |
||
2-3 Хотын хүрээлэн буй орчны менежментийг сайжруулах
|
Цүкүбагийн Их Сургууль
Шинжлэх ухаан, технологи судлалын тэнхим |
2
|
||
Нийт |
15 |